Шууд Chart

Энэтхэгийн шүүх хүчин үйлдсэн 4 этгээдэд цаазын ял оноов

2013-09-14 10:18:27

Энэтхэгийн шүүх оюутан эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, амийг нь хороосон 4 эрд ялын дээд хэмжээ оноолоо. Шүүх тэдний хөнгөн ял оноох хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байна. Мукеш Сингх, Винай Шарма, Акшай Тхакур болон Паван Гупта нарыг энэ долоо хоногийн эхээр хүчингийн хэрэгт буруутай гэдгийг нь эцэслэн тогтоогоод байсан юм.

Тэднийг дүүжлэн хороох тухай шүүхийн тогтоолыг унших үед Винай Шарма нулимсаа барьж чадаагүй байна. Харин хохирогч эмэгтэйн эцэг шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгагаа илэрхийлжээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн 12-р сард автобусанд явж байхдаа эдгээр гэмт этгээдүүдийн хүчирхийлэлд өртсөн 23 настай эмэгтэй 2 долоо хоногийн дараа амьсгал хураасан юм. Энэ дуулиант хэрэг гарсны дараа буюу 3-р сард Энэтхэгийн хууль тогтоогчид хүчингийн хүнд гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноох заалт бүхий  шинэ хуулийг баталсан байна. 

Гэхдээ цаазын ял сонсоод байгаа 4 эр өөрсдөд нь тулгасан хэргийг үгүйсгэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалдан дээд шүүхэд хандах, мөн ерөнхийлөгчөөс өршөөл хүсэх боломж байгаа юм байна. Ямартай ч энэ процесс олон жил үргэлжилж магадгүй ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Энэтхэгийн шүүх хүчин үйлдсэн 4 этгээдэд цаазын ял оноов  
Үзсэн: 1673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй