Японы Намэрикава хотын бага сургууль Дархан-Уул аймгийн есдүгээр сургуультай шефийн харилцаа тогтоосноо зарлалаа. Тус сургууль хамтран ажиллаж, туршлага хуваалцах сургууль Монголд хайж байсан бөгөөд хүүхдүүдийн урласан гар урлалын зүйлсийг солилцох сонирхолтой байсан аж. Мэргэжлийн сүмогийн арслан Харүмафүжигийн ээж С.Мягмарсүрэнгийн санал болгосноор Дархан-уул аймгийн есдүгээр сургуулийг сонгосон аж. Тус сургуулийг Харүмафүжигийн ах төгссөн гэнэ. Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Камэда “Гуравдугаар сар гэхэд манай хүүхдүүдийн зурсан зураг, бичсэн шүлэг Монголд очно. Сүмогийн дэвжээг эзэгнэж байгаа монгол бөхчүүдийн нууцыг энэ сургуулийн хүүхдүүдээс олж мэдэх зорилготой. Ирэх жилээс хүүхдүүдээ Монголд аялуулж, монгол сурагчдыг Японд урих төлөвлөгөөтэй байгаа” гэж ярилаа.
М.Сугараа
Дарханы багачууд Японд очно | ||
Үзсэн: 1582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.