Шууд Chart

Ц.Даваасүрэн: Төрийн албан хаагчдын цалинг хассан хэдхэн тэрбум төгрөг төсөвт ямар ч нөлөөгүй

2015-11-02 11:54:14

Долоо хоног  бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт чуулган болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа илэрхийлдэг. Үүний дагуу бие даагч гишүүдийн төлөөлөл болж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр, энэ долоо хоногт олны анхаарлыг татаж байгаа сэдэв болох 2016 оны төсөвт ямар нэг байдлаар эх үүсвэр гаргаж, цалин, тэтгэврийг бууруулахгүй байхад анхаарах хэрэгтэй хэмээн бие даагч гишүүд үзэж байгааг хэллээ.

Мөн ийм эх үүсвэр гаргахын тулд шаардлагагүй зардлуудыг хасах хэрэгтэй гэсэн юм. Харин яамдын тоог багасгах асуудлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ёстой гэж үзэж байгаа аж.

Хамгийн гол нь улсын төсөвт урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа зүйл бол Засгийн газар шинээр байгуулж, “бялуу хуваарилах” асуудалтай шууд холбоотой гэж үзэж байгаа гэдгээ Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн. Тиймээс үүнийг цэгцэлж байж хэмнэлт гарна. Тэрнээс биш төрийн албан хаагчдын цалинг хасаад хэдхэн тэрбум төгрөг хэмнэх тухай ярих нь чухал биш. Тэгээд ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гадны хоёр зөвлөхдөө 10.7 тэрбум төгрөг зарцуулж байгаа нөхцөлд төрийн албан хаагчдын хэдхэн тэрбум төгрөгийг хасах гээд хэрэггүй гэсэн юм.

Үүнээс гадна энэ долоо хоногт Азийн хөгжлийн банкнаас орж ирж буй хоёр зээлийн хэлэлцээрийг шийдэхээр байгаа. Эхнийх нь Хөдөөгийн хөгжил санхүүжилтийн хоёр дахь шатны зээл. Нэгэнт манай улс уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгө нь хангалттай биш байгаа учраас хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх ийм зээлийг дэмжинэ гэж бие даагч гишүүд үзсэн байна. Тодруулбал, уг төслийн дагуу 150 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийн хөдөө аж ахуйн зээлүүдийг санхүүжүүлэх юм байна.

Мөн Азийн хөгжлийн банкнаас орж ирж буй нийгмийн халамжийн чиглэлийн хөтөлбөрийн зээлүүдийг тасралтгүй явуулах ёстой гэсэн. Өрийн босгын хувьд Азийн хөгжлийн банкны энэ хоёр зээл төдийлөн дарамт үүсгэхгүй гэдгийг тэрбээр мөн хэлсэн. Учир нь хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдож байгаа удаан хугацаагаар төлдөг, жилийн 1-2 хувийн хүүтэй зээлүүд эдийн засагт төдийлөн хүнд дарамт болдоггүй гэсэн юм.

Харин Хятадын экспорт, импорт банкны нэг тэрбум ам.долларын зээл эдийн засагт дарамт үзүүлж магадгүй гэж бие даагч гишүүд үзэж байгаа аж. Энэ зээлийг Эгийн голын усан цахилгаан станц, Хөшигтийн хөндийн замын ажилд зарцуулах учраас ач холбогдлыг нь харах хэрэгтэй гэлээ. Өнгөрсөн хавар эрчим хүч, зам авч байгаа зээлийг өрийн хязгаарт нөлөөлөхгүй байхаар болгосон мэт ярьж байгаа. Гэсэн хэдий ч олон улсын стандартын дагуу энэ бол өрийн хязгаар орно гэдгийг тэрбээр мөн хэллээ.

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Даваасүрэн: Төрийн албан хаагчдын цалинг хассан хэдхэн тэрбум төгрөг төсөвт ямар ч нөлөөгүй   
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2015-11-02 13:03
цалингаараа ихэнх амьдардаг цалингаа хасуулахгүй гээд гишүүн Нямаагийн Энхболд царайн бараагад ууралсан хурал дээр тийм их ч биш гээд цалингаараа амьдардаг хүн их хуралд 4 удаа гарч ирээд цалингаараа амьдараад байдаг тэ тэдэнд авч байвал юм багадахгүй юм аа бусад хүмүүс цалингүй турж үхэж байхад хангамж идэлээд цалин аваад лобигоор гар өргөж мөнгө тэгээд хасуулна гэсэн чинь бүгдээрээ хауулахгүй гээд дайрцан өрөвдмөөр жаахан харагдсан шүү
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2015-11-02 13:03
цалингаараа ихэнх амьдардаг цалингаа хасуулахгүй гээд гишүүн Нямаагийн Энхболд царайн бараагад ууралсан хурал дээр тийм их ч биш гээд цалингаараа амьдардаг хүн их хуралд 4 удаа гарч ирээд цалингаараа амьдараад байдаг тэ тэдэнд авч байвал юм багадахгүй юм аа бусад хүмүүс цалингүй турж үхэж байхад хангамж идэлээд цалин аваад лобигоор гар өргөж мөнгө тэгээд хасуулна гэсэн чинь бүгдээрээ хауулахгүй гээд дайрцан өрөвдмөөр жаахан харагдсан шүү

Бидэнтэй нэгдээрэй