Шууд Chart

О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар олон өргөдөл ирсэн

2015-11-02 12:10:17

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байнгын хороонд 10 дугаар сард 246 өргөдөл ирсэн байна. Үүнээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд тав, ГХЯ-нд хоёр, Сангийн яаманд хоёр, Хууль зүйн яаманд 33, Аж үйлдвэрийн яаманд гурав, Барилга хот байгуулалтын яаманд 13, БСШУ-ны яаманд 18, УУЯ-нд тав, Хөдөлмөрийн яаманд 17, ХАХНХЯ-нд 69, ХХААЯ-нд гурав, ЭМСЯ-нд долоо, ЭХЯ-нд хоёр өргөдөл ирсэн байна. Ирүүлсэн өргөдлийн ихэнх нь сургалтын төлбөр олгох, орон сууц, гэр олгохыг хүссэн өргөдөл эзэлж байгаа аж. Түүнчлэн ажлын байранд зуучилж өгөхийг хүссэн, эмчлүүлэх хүсэлт тавьсан, шагнал урамшуулал хүссэн, донорын нийгмийн хангамж, урамшууллын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн өргөдөл их иржээ.

Мөн Халх гол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид гэх 1659 иргэнээс өргөдөл ирүүлсэн байна. Тиймээс Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн сүүлчээр Халх голд очиж ажиллах юм байна. Шилэн дансаа хөтлөхгүй байна гэсэн гомдол ирсэн. Энэ талаар С.Баярцогтод хандсан ч “Энэ долоо хоногт Ерөнхий сайд Шилэн дансаар мэдээлэл өгөх учраас би тайлбарламааргүй байна” гэсэн.

Дээрээс нь С.Баярцогттой холбоотой мэдээллийг Прокуророос надад ирүүлсэн байгаа. Тэр нь ямар мэдээлэл вэ гэхээр 2013 оны зургаадугаар сарын 21-ний өдөр С.Баярцогтод Эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм байна. 263.2, 270.1.2 гэсэн зүйл ангиудаар.  Хэрэг үүсгэснийхээ дагуу Щвейцарьт байдаг оффшор бүс рүү 2014 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр бичиг явуулсан юм байна. “Энэ хүн оффшортоо хэдэн төгрөг нуусан юм бэ” гэдэг асуудлаар. Гэтэл тэндээс  “Та нар стандартын дагуу бичгээ ирүүлээгүй байна” гэсэн хариу ирүүлсэн.

Тэгтэл манайхан тэндээс ирсэн бичгийг үндэслээд С.Баярцогтод хэрэг үүсгэх шаардлагагүй юм байна гээд хэргийг нь хаачихсан юм билээ. С.Баярцогттой нийлээд дөрвөн хүн оффшор данс нээсэн тухай дуулдсан. Үүнийг дахин шалгах юм билээ. Шалгах ч ёстой. Азаар Эрүүгийн хуулийн 236, 270 гэсэн зүйл ангиуд өршөөлд хамрагдахааргүй болсон.

Энэ долоо хоногт даргын зөвлөлөөр сайд нарыг хэлэлцэх Байнгын хорооны тогтоол гаргах гэж байсан боловч хуваарьт оруулаагүй байсан. Гэхдээ горимын санал орж ирэх юм бол тухайн саналыг хэлэлцээд шууд арга хэмжээ авах боломжтой. Яагаад гэвэл бид хуулийн дагуу тайлбараа ирүүл гэхэд хуулийн хүрээнд ирээгүй байгаа учраас байнгын хороо хариуцлага тооцно.

Өргөдөл гомдлын дагуу Өргөдлийн Байнгын хороон дээрээ тайлбараа ирүүлэхгүй байх юм бол хариуцлага тооцно.

Мөн Ерөнийлөгчийн бүрэн эрхэд хамаарах шагнал өгөх асуудлаар нэлээд олон өргөдөл гомдол ирсэн. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичиг өгсөн. Бас нэг зүйл хэлэхэд, Өргөдлийн байнгын хороонд Каплатай холбоотой гомдол ирсэн. Би тайлбар хүссэн. Ерөнхийлөгч маань тайлбараа ирүүлэхгүй байгаа. Ерөнхийлөгчид ч бас хууль үйлчилдэг гэдгийг ойлгуулъя. Яагаад тэр Капла гэдэг хүн одоо болтол татвараа төлдөггүй юм. УИХ Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүчингүй болгож болдог хуультай гэлээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар олон өргөдөл ирсэн   
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй