УИХ-аар энэ долоо хоногт мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ дахь бие даагч гишүүд Төв банкны Ерөнхийлөгчийн асуудлыг дахин хөндөхөөр болсон гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, өнөөдөр иргэдийн амьдралд тулгарч байгаа валютын өсөлт, ядуурал үүсэх нөхцөлийг Монголбанк, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай холбон тайлбарлаж байна. Тиймээс түүнийг огцруулах асуудлыг дахин хөндөнө гэдгээ бие даагч гишүүн Ц.Даваасүрэн хэлсэн юм.
Долларын ханш ингэж 700 хүртэл төгрөгөөр өсөх нь гадагшаа нүүрс зөөж байгаа компаниудад бол ашигтай. Харин импортын бараа хэрэглэдэг иргэдэд үнэхээр хүнд ачаа болж байгаа. 50 хувиар өссөн ханшийн энэ өөрчлөлт ядуурлыг улам нэмэгдүүлж байгаа гэдгийг тэрбээр мөн хэлсэн.
Бие даагчдын зөвлөлөөс өмнө нь хоёр ч удаа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьж байсан. Гэсэн хэдий ч буцаагдаж байсан. Одоо харин дахиж энэ асуудлыг хөндөж байна. Тэгж байж мөнгөний бодлого зөв болно гэсэн юм.
Н.Золжаргалыг огцруулах асуудлыг дахин хөндөнө | ||
Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.