Шууд Chart

Хятадын банкнаас 1 тэрбум ам.долларын зээл авахыг дэмжжээ

2015-11-02 13:04:26

Долоо хоног бүрийн даваа гарагт ээлжит хуралдаанаа хийдэг хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсжээ. Мөн 2016 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхэд бэлтгэж гишүүд санал бодлоо нэгтгэсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайдаас БНХАУ-ын Экспорт, Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн талаар мэдээлэл сонссон бөгөөд хэлэлцээрийн төслийг гишүүд дэмжсэн байна. 

Ерөнхий сайдын хийсэн мэдээллээр энэхүү нэг тэрбум ам.долларын 703 сая ам.долларыг нь Эгийн голын төсөл рүү зориулна. Энэ зээлд Монголын талын хүлээж буй үүрэг бол 15 хувийг нь гаргах юм байна. Харин Эгийн голын усан цахилгаан станцын ажлын эхний хэсгийг концессийн гэрээгээр хийж байгаа учраас энэ хийсэн ажлаа Засгийн газар 15 хувьдаа оруулж явахаар байгаа гэдгээ Ерөнхий сайд танилцуулсан байна. Энд одоогоор 90 орчим сая ам.долларын ажил хийгдэж байгаа ажээ. Мэдээж энэ зээлийг төлж дуусах хүртэл эрчим хүчний үнийн өөрчлөлт явагдахгүй гэдгийг мөн Ерөнхий сайд хэлжээ.

Мөн Оросын Гадаад худалдааны сайд албан ёсны мэдээлэл өгч энэхүү Монгол, Хятад, Оросын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнд Оросын тал ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэдгээ хэлжээ. Тийм учраас Эгийн голын усан цахилгаан станц бол хэрэгжих бүрэн боломжтой төсөл гэж үзсэн учраас АН-ын бүлэг энэхүү зээлийн хэлэлцээрийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Түүнчлэн бүлгийн гишүүд өнөөдрийн хуралдаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал хэлсэн гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлсэн юм. АН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байгаа. Ажлын хэсгийн мэдээлснээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай 50 гаруй гишүүний гарын үсэг цуглараагүй, тэр дундаа МАН-ын гишүүд гарын үсэг зураагүй байгаа аж.

Энэ талаар Б.Гарамгайбаатар “МАН өнгөрсөн долоо хоногийн турш улс төрийн томоохон үйл ажиллагаа зохион байгуулсан. Үүнийхээ төгсгөлд МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч яг хэрэг дээрээ МАН-ын нэг ч гишүүн гарын үсэг зураагүй гэдгийг мэдэгдмээр байна” гэсэн юм.

Харин бүлгийн хуралдааны үеэр орон нутгийн өмчийг төрийн өмчид төвлөрүүлэн татах нь зөв үү, буруу юу гэдэг талаар мөн нилээд ярилцжээ. Энэ асуудалд гишүүд санал нэгдэж чадаагүй учраас нэгдсэн байр суурьт хүрээгүй аж.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Хятадын банкнаас 1 тэрбум ам.долларын зээл авахыг дэмжжээ  
Үзсэн: 2565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
90.146.134.xxx [90.146.134.xxx] 2015-11-10 07:45
тэр цахилгаан станц одоогийн дорой эдийн засгийн үед амин чухал асуудал уу Өчнөөн өр хийчээд ахиж тэрбум доллараар яах гэж байгаан Энд тэнд очиж гуйлга гуйлгачилахаас өөр юу ч чадахгүй хүүрнүүд Ирэх сонгуульдаа хаях мөнгөө л энд тэндээс завшицгаах гэж байгаа л даа арчаагүй арьснууд.
90.146.134.xxx [90.146.134.xxx] 2015-11-10 07:39
Айж ичихгүй тэрбум тэрбумаар зээлээд л байдаг. Хэн хэзээ яаж төлнө дөө. Ахиж сонгогдохгүйгээ мэдээд зээл нэрийдлээр кармаагаа зузаатгаж авах санаа гэж ойлгож байна. Энэ 2 намын хийсэн хэрэгжүүлсэн бүх юм нь ашиггүй өгөөжгүй явцгүй байна. Ёстой нэг юу дуртайгаа хийж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж, хөлөөрөө толгой хийж, эх орныг минь өрөнд оруулж өтөнд бариулж дууслаа. Улс орон авч явж чадахгүй, мэдлэггүй, увиагүй, худалч, хулгайч цайчихсан новшнууд гэдгийг нь мэдсээр байж нам нам гээд үхчих гээд энэ малнуудын өмнөөс хоорондоо хагаралдах юм!!!!!
208.54.38.xxx [208.54.38.xxx] 2015-11-07 13:35
Өрөнд баригдаж өтөнд идэгдэж дуусах нээ. Хужаа нараас их хэмжээний мангө зээлээд төлж чадахгүй болвол газар нутгаасаа өгөх болох байх даа. Үнэхээр ухаан муутай малнууд. Оюу толгойн гэрээгээ ашигтай хийсэн юу гэж хямраад мөнгөгүй сууж байх вэ!!!!!!!!
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2015-11-03 20:36
Umnuh zeelee tulj chadahgui baij yum nemj zeel avah saikhanbileg ch ene uls orniig duusgahaar shiidej dee
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-11-03 15:06
zeel avaad l bh ym yaj tuluhuu tootsooldoggui ym bh daa dahij songogdohguigees hoish saint idej avii gj boddiin bh daa
112.72.3.xxx [112.72.3.xxx] 2015-11-03 11:12
Sanal eroosoo ch xmaagui. Zugeer l xairtsgii ni solichixno tegeel boloo. Mongolchuud ugaasaa iim baij baigaad l uxtsgeene. Bur ch dordono.
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-11-03 09:36
ТА НАРТ ХЭЗЭЭ Ч ДАХИАД САНАЛАА ӨГӨХГҮЙ ЮМ ЧИНЬ ЯАДГИЙН
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-11-02 19:19
АН ХАН БАЯЖААД АРД ТҮМЭН ӨРӨНД ОРЖ ЗОВОХ ЁСТОЙ ГЭНЭ.АРД ТҮМЭНД ЗЭЭЛ ХЭРЭГГҮЙ. АРД ТҮМЭНД ЗЭЭЛ ХЭРЭГГҮЙ
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-11-02 19:17
Ардчилсан намаар тавьсан өрийг нь төлүүлий
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-11-02 19:15
Ард түмнээ хужаа нарт барьцаанд тавьх нээ .Тавьсан өрийг нь өөрөөр нь мөн цусаар нь төлүүлэх хэрэгтэй
117.111.3.xxx [117.111.3.xxx] 2015-11-02 18:59
Яасан идэж ханадаггүй пиздаанууд вэ бид ч яахав арайч хятадын боол болохгүй үхээд өгнө үлдэж бгаа үр хүүхдүүд минь яаж амьдрана даа ардчилсан намыг тэнгэр ниргээсэй
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-11-02 18:59
Zeel uneheer zuv yumand zartsuulagddag tiim eruul niigemtei bsan bol uur. Getel hulgaichuud turd baigaa ene tsagt ard tumniig gazar nutagtai ni hamt zaraad uursduu hyazgaargui bayajaad mongoloos zailah tuluvluguutui biz. Ehneesee gadaadad baigaa bizdee. Ta nariig duujleh tsag irnee
202.70.38.xxx [202.70.38.xxx] 2015-11-02 18:55
Za 1 terbumiig avaad ed nar 16 onii songulidaa l tsatsah gj baiga biz dee uuur yaaval gj
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-11-02 18:20
Ингэж төр барих юм бол хэн ч чадна шдээ. Зээл аваал өөрсдөө идээд, та нарыг Монгол улсыг мөхөө гэж сонгоо юу. Адгийн новшнууд удахгүй та нар гэсгээгдэж, шоронд тарчлах болно доо. Эх орноосоо урвагчид
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-11-02 17:47
EDNAR BUUR URUND ORUULAJ MONGOLIIG TUSGAAR TOGTNOL UNDESNII AYULGUID NULUULUJ BGAAN BNLDAA!!! ENE ZEEL NI ARD TUMEND NI HURTEHGUI UURSDUU IDDEG BJ!!!!
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-11-02 17:47
EDNAR BUUR URUND ORUULAJ MONGOLIIG TUSGAAR TOGTNOL UNDESNII AYULGUID NULUULUJ BGAAN BNLDAA!!! ENE ZEEL NI ARD TUMEND NI HURTEHGUI UURSDUU IDDEG BJ!!!!
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-11-02 17:47
EDNAR BUUR URUND ORUULAJ MONGOLIIG TUSGAAR TOGTNOL UNDESNII AYULGUID NULUULUJ BGAAN BNLDAA!!! ENE ZEEL NI ARD TUMEND NI HURTEHGUI UURSDUU IDDEG BJ!!!!

Бидэнтэй нэгдээрэй