Шууд Chart

Х.Баттулга Б.Батзаяагийн асуудлаар тайлбар хийнэ

2015-11-02 13:11:15

УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн баривчилгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийх аж.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өнгөрсөн баасан гарагийн шөнө Б.Батзаяаг баривчилж, Зайсан дахь хорих ангид саатуулаад байгаа юм.  Б.Батзаяа УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Зам тээврийн сайд байх үед Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Түүнийг Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компаниас хахууль авсан хэрэгт сэжиглэн саатуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Х.Баттулга Б.Батзаяагийн асуудлаар тайлбар хийнэ  
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй