Монголын залууст тоглолтоо хүргэхээр "Blue" хамтлагийнхан өчигдөр "Чингис хаан" нисэх буудалд буусан. Өчигдөр өглөө эхний баг болох хамтлагийн тоглолтод ажиллах инженер, техникийн ажилтнууд, хөгжимчид ирсэн бол хамтлагийн гишүүд болох Данкан, Ли, Энтони, Саймон нар хамтлагийн менежер, дууны инженерийн хамт өнгөрсөн шөнө Улаанбаатарт ирлээ.
Хамтлагийн залуус одоо 13.00 цагт МҮХАҮТ-ийн дэргэдэх "Corporate Convention Center"-т сэтгүүлчидтэй уулзаж, Монголд хийх тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байна. Харин үдэш нь Төв цэнгэлдэх хүрээлэнд үдэш 18:00 цагт "Blue"-гийн залуус монголын шүтэн бишрэгчидэд зориулан тоглолтоо хийнэ.
"Blue" хамтлагийнхан Монголд ирлээ | ||
Үзсэн: 3694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.