
Дорноговийн залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Авьяаслаг Дорноговьчууд” урлагийн наадам 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагджээ. Энэ жил “Авьяаслаг Дорноговьчууд-2015” наадамд 14 байгууллагын төлөөлөл оролцож авьяас билиг, ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд сумын төрөлд тэргүүн байрт Айраг сум, 2-р байрт Иххэт, 3-р байрт Өргөн сум удаалсан бол байгууллагын төрөлд Онцгой байдлын хэлтэс 1-р байр, 2-р байрт Сайншанд депо, 3-р байрт Хүүхдийн оролцооны байгууллагын хамт олон орсон байна.
Түүнчлэн багууд хамтлаг дуу, хамтлаг бүжиг, мюзикл, нутгийн уран бүтээлчдийн бүтээл, сумдын залуучуудын холбооны байгууллага, зөвлөлийн тэргүүн нарын гоцлосон үзүүлбэр, гоцлол дуу, хамтлаг хөгжим гэсэн 7 номинациар явагдаж шилдгүүдээ шалгаруулжээ.
“Авьяаслаг Дорноговьчууд” урлагийн наадам боллоо | ||
Үзсэн: 566 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.