УИХ-д гуравдагч хүчнийг төлөөлдөг уг хоёр нам хамтран ажиллахаар болжээ. Д.Энхбат, С.Оюун нар Парламент дотроо ч амь нэгтэй. Бие даагч З.Алтайтай нийлээд тэд албан бус “цөөнхийн бүлэг” ч байгуулаад амжсан. Энэ “үерхлээ” хоёр намын дарга албан ёсных болгохоор шийдсэн бололтой.
ИЗН, Ногоон нам цаашид ямар чиглэлээр, хэрхэн хамтран ажиллах төлөвлөгөөгөө боловсруулахаар Ажлын хэсэг байгуулсан байна. Эдгээр нам 2008 оноос хойш хамтарч байгаа юм.
Мөн ИЗН байгуулагдсаны 10 жилийн ой ирэх гуравдугаар сарын 13-нд болох аж.
С.УУЛ
ИЗН, Ногоон намтай хамтарна | ||
Үзсэн: 1530 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.