Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газраас нийт бие бүрэлдэхүүнийхээ дунд “Авъяастны эрэлд” урлагийн наадмыг Цагдаагийн ерөнхий газрын Олон-нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвд зохион байгууллаа. Урлагийн наадамд 10 баг оролцсон бөгөөд тэд гоцлол болон найрал дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, уран уншлага, ардын язгуур урлагийн төрлүүдээр өрсөлдөж, төрөл тус бүрээр шилдгээ тодрууллаа.
Урлагийн наадмын дүн гарахад Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Элчин” баг 91 оноогоор 1 дүгээр байр, Тусгай хамгаалалтын хэлтсийн 4-р тасаг “Титэм” баг 84 оноогоор 2 дугаар байр, Тусгай хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Алтан соёмбо” баг 80 оноогоор 3 дугаар байр тус тус эзэлж, шилдэг номерын шагналаар “Мэндчилгээ” Тусгай хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Алтан соёмбо” 15 оноо, “Гоцлол дуу” Тусгай хамгаалалтын хэлтсийн 4-р тасаг хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Э.Энхбаатар 15 оноо, “Шүлэг” Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Баасанжав 15 оноо, “Язгуур урлаг” Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Элчин” баг Говийн магтаал 15 оноо, “Бүжиг” Тусгай хамгаалалтын хэлтсийн 3-р тасаг “Сүлд” баг Домог бүжиг 15 оноо, “Гоцлол хөгжим” Төрийн хамгаалалтын хэлтсийн 2-р тасаг “Цахлай 2” баг хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч И.Тилегин Казак ард түмний үндэсний домбор хөгжимөөр ардийн жүжигчин Р.Чойдог “Жалам хар”, Моцартын “Ронда” ая 15 оноо, “Найрал дуу” Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 2-р тасаг “Номгон” баг ая Б.Дарамзагд, үг Н.Сэнгээ “Өргөн сэлэнгэ” 13 оноогоор тус тус шилдэг номероор шалгарлаа.
Наадмын шүүгчдээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Өлзий-Оших, Ц.Үенч, соёлын тэргүүний ажилтан Г.Балданцэрэн нарын урлагийн алдартнууд ажиллаж байгаа юм.
“Амар тайван амьдралын төлөө хамтдаа” гэсэн уриатай цагдаагийн байгууллагын алба хаагчид ажлын онцлог, хэт ачаалал зэргээс шалтгаалан стресс бухимдалд хамгийн ихээр өртдөг. Харин урлаг соёл, спортын төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, түүгээр дамжуулан алба хаагчдаа соён гэгээрүүлэх, тэдний сахилга ёс зүйг төлөвшүүлэх зорилготой “Авьяастны эрэлд-2015” наадамд амжилтай зохион байгуулагдлаа гэж Хамгаалалтын нэгдүгээр газраас мэдээлж байна.
"Авьяастны эрэлд-2015" урлагийн наадам боллоо | ||
Үзсэн: 506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.