Шууд Chart

Э.Хүслэн блиц төрлийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа

2015-11-04 11:23:45

Нидерландын Бейлен хотноо 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Сүхбат, 2013 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Азийн аваргын мөнгөн медальт М.Одгэрэл нарын 22 тамирчин эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Өчигдөр блиц төрлийн дэлхийн аваргын тэмцээн явагдаж, 8-10 насны охидын төрөлд 13 орны 31 тамирчин өрсөлдснөөс Дорноговь аймгийн тамирчин Энхболдын Хүслэн 9 тоглон 13 оноогоор мөнгөн медалийн болзол хангажээ. Түүний насанд Беларусь, Хятадын тамирчид медаль хүртсэн байна.

Мөн 8-10 насны хөвгүүдийн насанд Б.Баярманлай, 20 хүртэлх насны охидын ангилалд Д.Одонтуяа нар 4 дүгээр байрт шалгарсан байна.

Манай тамирчдын үзүүлсэн амжилт:


Залуучууд (хөвгүүд)
Б.Мөнхжин - 17
Ц.Сүхбат - 20

Залуучууд (охид)
Д.Одонтуяа - 4
М.Одгэрэл - 12
А.Дашбаяр - 17

14-16 нас (хөвгүүд)
Б.Уудамбаатар - 21
М.Шийравжамц - 32
Б.Пүрэвжаргал - 35

14-16 нас (охид)
Б.Отгон-Эрдэнэ - 8
С.Сарантуяа - 18
С.Гандиймаа - 24

11-13 нас (хөвгүүд)
С.Мөнх-Оргил - 18

11-13 нас (охид)
Т.Ганчимэг - 12
Э.Маргад - 15
Г.Дүүрэнбилэг - 19
Б.Мишээл - 26

8-10 нас (хөвгүүд)
Б.Баярманлай - 4
Б.Энхрийлэн - 10
Б.Пүрэвбаатар - 14

8-10 нас (охид)
Э.Хүслэн - 2
Г.Ууганжаргал - 5
Г.Буяндэлгэр - 12 дугаар байранд тус тус шалгарсан байна.

Монголын даамын холбоо

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Э.Хүслэн блиц төрлийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа   
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй