Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ дахь АН-ын бүлгээр өчигдөр хэлэлцжээ. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү мэдээлэл хийсэн байна. Одоогийн хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг байгаа. Тэгвэл үүнийг сараар биш өдрөөр тооцдог болгохоор төсөлд тусгажээ. Цагийн хөлсийг Ажил олгогч эздийн холбоо, ҮЭХ, Засгийн газар хамтын зөвшилцлийн үндсэн дээр тогтоох юм байна. Гэрээ байгуулахдаа тэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбараар нь ангилах эсэхээ шийдэх гэнэ. АН-ынхан хуулийн төслийг дэмжжээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өдрөөр тооцно | ||
Үзсэн: 1742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.