
Дундговь аймгийн Сайнцагаан сумын VII төвийн өрхийн эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажлын явц удаашралтай байна. Тус барилгыг Орон нутгийн сангийн 174 сая 999 мянган төгрөгийн хөрөнгөөр өнгөрөгч есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэ сарын 31-нд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч санхүүжилтийн 1.4 хувиас бусад нь орж ирээгүй гэх шалтгаанаар царцаад байгаа ажээ.
Өргөтгөлийн ажлыг “ДӨЛ БГМ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрөгч аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгууллалтын газраас хийсэн шалгалтын дүнд дурджээ.
Санхүүжилт яагаад зогссон талаар бид эргэн мэдээлнэ.
Дундговь аймагт өрхийн эмнэлгийн өргөтгөлийн барилга царцжээ | ||
Үзсэн: 1037 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.