Нийслэлийн гэр хорооллын найман байршилд газар дахин төлөвлөх, орон сууцны хороолол байгуулах зорилт тавиад байгаа. Үүний нэг болох СХД-ийн 23-р хороо, буюу “Хангай” зах орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдтэй хотын дарга Э.Бат-Үүл уулзлаа.
Эхний ээлжинд “Хангай” зах орчмын 320 өрх айлын газрыг шинээр зохион байгуулна. Иргэдтэй хоёр жилийн өмнөөс зөвшилцөж, тэдний санал хүсэлтийн дагуу ирэх жил ажлыг эхлүүлэхээр тохиролцжээ. Энэ ажлыг санаачлагч нь иргэд өөрсдөө юм. Тэд зохион байгуулалтад орж “Оргил” нэртэй иргэдийн түр зөвлөл байгуулжээ.
Иргэдэд эзэмшил газрынх нь хэмжээнээс хамаарч нийтийн болон хувийн орон сууцыг санал болгож байна. Хамгийн гол нь иргэдийн олонх нь санал нийлснээр эцсийн байдлаар төсөл хэрэгжиж, нийгмийн цогц үйлчилгээ бүхий хороолол босох юм. 23-р хороонд бүтээн байгуулалтын ажил ирэх хавраас эхэлнэ гэж тус хорооны Засаг дарга П.Одончимэг хэлж байлаа.
Гол нь иргэд нэгдэж, олонхиороо зөв шийдлээ гаргаж, сайн зохион байгуулалтад орох шаардлагатай. Нөгөө талаас иргэд газраа барьцаалан санхүүжилт авах эрхзүйн орчин аль эрт бүрдсэн гэдгийг хотын дарга хэлж байна. "Хангай" захын орчимд нийт 24 га бүхий 313 айлын газрыг дахин төлөвлөхөөр иргэд зөвшилцөлд хүрээд байна. СХД-т тус хорооноос гадна 9, 11 дүгээр хороонд мөн гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжих юм.
Гэр хорооллын найман байршилд дахин төлөвлөлт хэрэгжинэ | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.