
Өнгөрөгч хоёрдугаар сард Өмнөд Африкийн эмч нарын баг толгой шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийжээ. 19 цагийн турш үргэлжилсэн тус хагалгааг 36 настай Паул Хорнер хэмээх залууд хийсэн бөгөөд тэрбээр сүүлийн таван жил тархины ясны хорт хавдраар шаналж байсан аж.
Түүнчлэн түүнд нэг сарын л нас үлдсэн байсан талаар эмч мэргэжилтнүүд анхааруулж байв. Тус хагалгааг гүйцэтгэсэн багийн эмч Том Дауни үр дүнгийнхээ талаар CNN телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр “Бид толгойг шилжүүлэн суулгаж болно гэдгийг энэхүү мэс заслаараа харууллаа. Энэ бол маш том амжилт юм. Үүнээс гадна Паул Хорнерийг дахин “төрүүлсэн” гайхамшигт үйл явдал боллоо. Бид энэхүү хагалгааг ийнхүү одоо л олон нийтэд хүргэж байгаа маань өвчнийхөө биеийн байдлыг харсантай холбоотой. Одоо бид өвчнийхөө биеийг сэргэхийг анхааралтай ажиглаж байна” гэжээ.
Хорнерийн донор болсон залуугийн хувьд 21 настай бөгөөд түүний бие нь эрүүл ч тархи нь үхэжиж, сэргэх боломжгүй болсон байв. Тархиас нь бусад хэсэг нь хэвийн ажиллаж байсан залуу 2012 онд маш хүнд автомашины осолд орсон байжээ. Түүний аав ээж “Хүүгийнхээ биеийг дахин өөр хүний шинэ амьдралд зориулж байгаадаа харамсахгүй байна. Нэг талаараа хүү маань амьд байгаа мэт санагдах байх” гэж ярьсан байна.
Одоогоор толгой шилжүүлэн суулгуулсан Хорнерийн биеийн 85 хувь сэргэсэн байгаа бөгөөд тэрбээр энгийн хүмүүсийн адил бусадтай харьцаж, хооллож байгаа гэнэ.
Дэлхийд анх удаа толгой солих мэс заслыг амжилттай хийжээ | ||
Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.