Шууд Chart

Монгол хоккейчид архи уухгүй

2010-01-25 02:17:37

ОХУ-ын Москвад бөмбөгтэй хоккейн ДАШТ эхэллээ. Нээлтийн ажиллагаан дээр үзэгч, дэмжигчдээс өндөр үнэлэлт авсан манай багийнхан өнөөдөр Унгарын шигшээ багтай тоглоно. А хэсгийн шилдэг багууд Москвагийн “Рэдиссон-Славянская” дээд зэрэглэлийн буудалд байрлаж байна. Хэдийгээр барууны орны тамирчид олон ч хэн нь ч Москвагийн үнэ цэнээс айгаад юм худалдаж авахгүй байгаа аж. Манай тамирчид Б хэсгийн бусадтайгаа хамт  "Холидей Инн" хэмээх даруухан буудалд байрласан ч багийн тэргүүн нь өрөөний хөргөгчнөөс спиртийн холбогдолтой зүйлүүдийг хураахыг хүссэн байна. Нэгдүгээрт тамирчидаа эрүүл байлгах, хоёрдугаарт дараа нь өрөөний хөлсөө дийлэхгүй болно гэж айсан гэнэ.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Монгол хоккейчид архи уухгүй  
Үзсэн: 1805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй