Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-11-09 10:49:09

Арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Барилга барих хүсэл бүхнээс хүчтэй”, “МАХН тоглолтоос гарч МАН “сэлгээ”-гээр орж ирэх үү”, “Би эцгээ ч алж л орхино” зэрэг мэдээ, материалыг онцолсон байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Ханбогд суманд гарсан тэмээний үл мэдэгдэх өвчин үхэрт халдаж байна”, “Ж.Энхжаргал: “Халх гол” чөлөөт бүс нь Монголын хөдөө аж ахуйг шинэ түвшинд гаргах юм”, “С.Эрдэнэ: Нийгмийн даатгалтай холбоотой асуудлын үзүүр нь улс төр талдаа байна”  зэргийг уншаарай.

“Зууны мэдээ” сониноос “Монгол Улсын гадаад бодлого прагматик байх ёстой”, “Г.Чимэдцэрэн: Хувь төөргөөр олдсон эх орон минь Монгол” зэрэг мэдээ, нийтлэлийг унших боломжтой.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Баянгол” эмнэлгийнхэн Эх нялхасын газрыг булаахыг оролдов”, “Монголчууд Сингапурт барилга барихаар өрсөлдөж байна”, “Эрүүл мэндийн сайдаар хэн томилогдох вэ” зэргийг онцолсон байна.

“Засгийн газрын мэдээ” сонинд “Төвийг сахисан төрийн айлчлал”, “Шүтээнээ хамгаалах түмэн шалтгаан” зэрэг нийтлэл, материалыг онцлон хүргэжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-11-09 12:01
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, дотроо 00-той, харуул хамгаалалттай, машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457

Бидэнтэй нэгдээрэй