
Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс танхайн гэмт хэрэгт оролцсоны улмаас эргэн хоригдож байна” гэх утга бүхий мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү нар өнөөдөр албан ёсны мэдээлэл хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат энэ талаар ярихдаа “Энэ бол худал мэдээлэл. Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс гэмт хэрэгт орооцолдоогүй. Суллагдсан хүмүүсийн олонхийг нь гэрт нь хүргэсэн. Орон гэргүй таван хүн байсныг “Зөв амьдрах ухаан” ТББ-д хүлээлгэж өгсөн. Мөн хоёр хүн Ховд, Говь-Алтай аймаг руу гэртээ харихаар замдаа явж байгаа” гэлээ.
Мөн өршөөлөөр суллагдсан залуус Эрдэнэт хотод архидаж яваад замбараагүй байдал бий болгосон. Улмаар цагдаа нар очиход эсэргүүцэл илэрхийлж, зодоон үүсгэсэн гэх мэдээлэл гараад байсан. Энэ талаар ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү хэлэхдээ “Энэ мэдээллийг сонсоод Эрдэнэт рүү холбогдсон. Тэгэхэд тийм зүйл болоогүй гэх хариултыг өгсөн” гэлээ.
Тэрбээр мөн Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 6-7 хувь нь дахин гэмт хэрэгт холбогддог. Ийм баримт практик дээр их бий. Тэгэхээр маш бага хувь нь эргэн гэмт хэрэгт холбогдох байх. Харин манайхан энэ өчүүхэн хувийг нь өлгөж авч буруушаах биш цаад 96 хувийнх нь сайн, сайхан явааг сурвалжилж, сурталчилж байвал их сайн гэсэн юм.
Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 2071 хүнийг суллаад байна.
Д.Ганбат: Өршөөлөөр суллагдсан хүмүүс танхайн хэрэгт холбогдоогүй | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.