Шууд Chart

Н.Батцэрэг: Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж байгаа

2015-11-09 15:03:58

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ.

Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан. Эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн хавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа заавал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн санал гаргаж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг эвслийн бүлгийн саналыг авч хэлэлцэж, дэмжсэн учраас тогтоолын төслийг өргөн барьсан хэмээн тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллийнхээ эхэнд хэлсэн. Түүнчлэн тэрбээр, “Ард нийтийн санал асуулгыг манай бүлэг дэмжиж байгаа. Санал асуулгыг 11 дүгээр сарын 26-нд явуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ бол маш богино хугацаа. Түүнчлэн манай бүлгээс санал асуулгын томъёоллыг улс төрийн намууд зөвшилцөж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Энэхүү саналыг байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэх болно” гэсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэр бүхий гишүүд Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл өргөн барьсан. Эвслийн бүлгийн гишүүд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд тусдаа Сонгуулийн хууль өргөн барих нь зөв гэж үзжээ. Мөн эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх нь зөв. Ингэснээр бүх улс төрийн намуудын эрх ашиг бүрэн хангагдана гэж үзсэн байна. Үүнээс гадна Эвслийн бүлгийн өнөөдрийн хуралдаанд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан 2016 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийжээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Батцэрэг: Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж байгаа  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2015-11-09 17:57
ЗӨВ ШҮҮ
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-09 15:36
Чи дэмжихгүй гээд яах юм

Бидэнтэй нэгдээрэй