![](/uploads/201511/news/thumb/5b049baba4dedc38bd02a33c68dfadc0_x3.jpg)
Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр нөлөөг нь дээшлүүлэх зорилгоор “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяны хүрээнд өнгөрөгч 6-ны өдөр “Хүчирхийлэлгүй гэр бүлд таны оролцоо” сургалт, хэлэлцүүлгийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран тус дүүргийн 1, 2, 3, 11, 15 дугаар хорооны иргэдийн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид, архины хамааралтай 85 иргэдийг оролцуулан зохион байгуулсан байна.
“Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аян эхэлснээс хойш сарын хугацаанд тус аянд өнөөдрийн байдлаар 48 байгууллага, аж ахуйн нэгж, 23 иргэн нэгдэж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 18 байгууллага аж ахуйн нэгж дээр “Хүчирхийлэлгүй гэр бүлд таны оролцоо” “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Гэр бүл хүүхдийн аз жаргалын өргөө” сэдвээр сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж тухайн байгууллага хамт олны дундаас гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон 14 иргэний асуудлыг нь зохих хууль журмын дагуу шийдвэрлэн Цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хамгаалалтад авч ажиллаж байгаа ажээ.
Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдүүдэд хяналтын хувийн хэрэг нээн хяналт тавьж ажилласнаас гадна зан үйлд нөлөөлөх сургалтыг БИС-ийн сэтгэл зүйн тэнхим болон “Эрүүл зөв Монгол” төрийн бус байгуулага, “Монгол соёл ивээл”, “Үйлс сэргээх андууд” зэрэг сэтгэл зүй, сургалт судалгааны байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт 402 хэргийн 152 буюу 38 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Аяны хүрээнд цаашид олон ажил хийгдэх аж. Үүний нэг нь нийслэл хотын хэмжээнд сар бүрийн 2 дахь 7 хоногийн “Ням” гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байхаар төлөвлөсөн явдал юм.
Гэр бүлийн хүчирхийллийн 38 хувь нь согтуугаар үйлдэгддэг | ||
Үзсэн: 541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.