Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр ХХААЯ-ны сайд Бурмаа ямар ч үндэслэлгүй хэрэгт өөрийг нь буруутгаж, Авлигатай тэмцэх газарт өгсөн гэж мэдэгджээ.
Тэрбээр бүхэлдээ 40 гаруй мянган га талбай эзлэх, тариалангийн газрын зураг тайлбарлан ярилаа. В.Мөнхтайван "Талбайн дийлэнх хэсгийг буюу 20-30 мянган га-г хууль бусаар компаниудад эзэмшүүлсэн. Солонгос, Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад сумын газраас худалдсан зэрэг асуудлаар намайг Хүнс хөдөө аж ахуйн сайд Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн. Энэ бүхэн ор үндэслэлгүй. Бүх асуудал хуулийн дагуу явагдсан" гэжээ.
Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ холбогдох тушаал, захирамжуудыг мөн үзүүлсэн. Р.Бурмаа сайдын хууль бусаар хуйвалдаж гаргасан гээд байгаа шийдвэрүүдийг бүгдийг нь хуулийн дагуу хийсэн гэдгийг батлах баримт нь байгаа учраас шалгуулахад ч бэлэн гэлээ. Мөн Халхгол сумынхны хувьд Халх голын чөлөөт бүсийн талаар мэдээлэл маш муу байгаа учраас газар нутгаа хамгаалж, харамлаж байгаа гэдгийг тэрбээр хэлж байна.
Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван мэдээлэл хийлээ | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.