Шууд Chart

I амаржих газрын засварт Засаг даргын нөөцөөс 17 сая төгрөг гаргахаар болов

2010-01-25 02:48:52

   Клиникийн I амаржих газрын бохир усны системийн засвар үйлчилгээнд шаардлагатай 17 сая төгрөгийг Засаг даргын нөөцөөс гаргахаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  дарга Ц.Ганхүүгийн танилцуулснаар клиникийн 1-р амаржих газрыг суллаж, халдварын бус эмгэгтэй 4 нярайг хүүхдийн клиник сувилал руу, халдварт өртсөн 12 нярайг ЭНЭШТ-ийн Нярайн эмгэгийн тасагт шилжүүлэн тусламж үзүүлж байгаа аж. Одоогоор 12 хүүхдийн хоёроос бусдынх нь бие гайгүй байна гэж мэдэгдлээ. Клиникийн I амаржих газарт эмнэлгийн тусламжийг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаатай холбогдуулан нэн шаардлагатай эм тариа, багаж, хэрэгслийн тооцоо судалгаа гаргаж, ЭМЯ-нд явуулсны дагуу эм тариа, нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл болон тоног төхөөрөмж олгосон байна. НЭМГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн эдгээр байгууллагын тусламж үйлчилгээний байдалд тогтмол хяналт тавьж, хэвийн үйл ажиллагааг нь ханган ажиллаж байгаа ажээ.
     Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын болон эрчим хүчний улсын байцаагч нар тус барилгын ариутгах татуургын гаргалгаа шугамыг шалгаж, дүгнэлт өгсний дагуу Ус сувгийн удирдах газраас 80 метр бохирын шугамын засвар цэвэрлэгээ хийж, лагийг цэвэрлэн, халдваргүйжүүлж зөөсөн байна.

 

Нийтэлсэн: Б.Багабанди

I амаржих газрын засварт Засаг даргын нөөцөөс 17 сая төгрөг гаргахаар болов   
Үзсэн: 2252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй