Шууд Chart

Ц.Чимэддорж агсны 60 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

2015-11-10 13:14:33

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч Ц.Чимэддорж агсны 60 насны ойг тохиолдуулан түүний амьдралын замнал, бүтээл туурвилын сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 20-ны өдөр Үндэсний төв номын санд зохион байгуулах гэж байна.  

Эрдэм шинжилгээний хурлаар түүний яруу найраг, дууны шүлэг, исээ бичлэгийн төрөл зүйл зэрэг өргөн сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм. Тухайлбал, МУБИС-ийн хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, Утга зохиол судлаач доктор А.Мөнх-Оргил, Хэл шинжлэлийн ухааны доктор Л.Мөнхтөр, Хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, доктор Т.Даваасүрэн нар үндсэн таван илтгэлийг тавих юм.

Мөн энэ үеэр Ц.Чимэддоржийн “Нууц товчооны морьд” бүтээлийн дүрүүд болох хүлэг морьдын зураг бүхий уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэх юм. Эрдэм шинжилгээний хурлыг их найрагчийн гарын шавь, МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагваагийн санаачилгаар зохион байгуулж байгаа юм. Түүний хувьд Ц.Чимэддорж агсны дурсгалд зориулж 2012 онд "Их найрагчийн цэцэрлэгт хүрээлэн"-г төрсөн нутагт нь бүтээн байгуулж байв.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ц.Чимэддорж агсны 60 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно   
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй