Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-гийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Энэ хүрээнд олимпод оролцох баг тамирчдадаа дэмжлэг үзүүлэх, хандив цуглуулах зорилготой "Цомын аян"-г 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна.
Өнөөдөр Булган, Дорнод аймаг, Баянзүрх дүүрэг, Монголын банкуудын холбоо, төрөлжсөн сургалттай Спортын дунд сургуулиуд цомыг хүлээж авсан.
Тус сан "Рио 2016” олимпийг шууд дамжуулан үзүүлэх МҮОНРТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Арга хэмжээнд олимпийн аваргууд болон медальтнууд, Үндэсний шигшээ багийн тамирчид, Эрүүл мэнд, спортын яам, МҮОХ, Олимпийн академи, МҮОНРТ-ийн удирдлагууд оролцлоо.
"Олимпийг дэмжих сан"-гийн нээлт боллоо | ||
Үзсэн: 1252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.