ОУОХ-ноос тус холбооны гишүүн, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны ерөнхийлөгч Н.Лаловичийг Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийг үүсгэн байгуулагчдын зөвлөлд төлөөллөөр томилжээ.
Тэрбээр "WADA"-тай холбоотой ажил төрөл эрхлэх саналыг ОУОХ-ноос надад тавьсныг би нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Тус байгууллага нь сэргээш хэрэглэхгүйгээр шударга өрсөлдөөн хийх нь ямар чухал болохыг тамирчдад тайлбарлан ойлгуулах талаар их ажил хийж байгаа юм. Энэ ажилд нь би тусалж чадна гэдэгтээ итгэж байна. Хамтран ажиллах цаг мөчийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн өгүүлжээ.
Н.Лалович нь ДБНХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоод сэргээш шинжилгээ, сэргээшийн эсрэг сурталчилгаанд нэмэлт хөрөнгө гаргаж сэргээш илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасах хугацааг нэмж байсан юм. Өмнө нь WADA-д ОУОХ-ны төлөөллөөр ФИФА-гийн ерөнхийлөгч Й.Блаттер ажиллаж байжээ.
ОУОХ-ны төлөөллөөр Н.Лаловичийг томилжээ | ||
Үзсэн: 1256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.