АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Зан үйл, нийтийн эрүүл мэндийн танхим болон Монголын үндэсний Олимпийн академи, МҮБХ хамтран "Монгол бөхийн соёл, өв уламжлал-2015" эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион явууллаа.
МҮБХ-ны дэд тэргүүн доктор Д.Данзан, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал доктор, профессор О.Чимэдсүрэн, "Аварга" БТДС-ийн гүйцэтгэх захирал доктор, профессор Г.Сүхбат нар үг хэлж, 10 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал Үндэсний бөхийн спортын анагаах ухаан, ёс жаяг, ёсзүй, дүрэм, үүх түүх зэрэг өргөн сэдэв хамарсан асуудлаар өрнөж, тодорхой шийдлийг гаргасан эрдэм шинжилгээний хурал болсон гэж МҮБХ-ноос мэдэгдлээ.
"Монгол бөхийн соёл, өв уламжлал" сэдэвт хурал боллоо | ||
Үзсэн: 717 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.