Тайваньд болсон Дэлхийн яруу найрагчдын хурлын үеэр "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх нарт Дэлхийн Урлаг Соёлын Академиас "Яруу найргийн төлөөх гарамгай алтан медаль"-ийг гардуулсан байна.
Дэлхийн утга зохиол, урлагийн төв байгууллагаас ийнхүү Монголын яруу найргийг үнэлж, дээрх нэр хүндтэй шагналыг гардуулжээ. Мөн нүүдэлчний сод яруу найрагч Г.Мэнд-Ооёод Монголын төр "Чингис хааны одон"-гоо ирэх "Монгол бахархлын өдөр"-өөр гардуулах учиртай. Тайваньд болж буй Дэлхийн яруу найрагчдын хуралд манай улсаас Г.Мэнд-Ооёо тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.
Эрхэм яруу найрагчдыг урлагийн Янжинлхам бурхан өнөд ивээг.
А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх нарт "Дэлхийн яруу найргийн төлөөх алтан медаль"-ийг гардуулжээ | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.