Б.Эрдэнэчимэг гэх Монгол бүсгүйн бүтээл Швейцарийн “Victorinox” компаниас зарласан дизайны уралдаанд оролцоод шилдэг 40-д шалгарчээ. Уг дизайны уралдаанд олон улсын уран бүтээлчдээс нийт 1024 бүтээл ирсэн байна. Одоогоор шалгарсан 40 дизайныг олон нийтэд дэлгэсэн бөгөөд онлайн санал асуулгаар эхний 10 бүтээлийг шалгаруулах аж.
Б.Эрдэнэчимэг мультмедиа дизайнерийн чиглэлээр Малайзад сургууль төгссөн бөгөөд Сингапур улсад мэргэжлээрээ ажиллаж байжээ. Тэрбээр одоо Канадын Монтреал хотод амьдардаг юм байна. Мөн тэнд мэргэжлээрээ ажилладаг ажээ.
Түүний уралдаанд явуулсан бүтээл нь "Rainforest Walk" нэртэй бөгөөд халуун орны ургамал, моддоос санаа авч энэ дизайныг гаргажээ. Хэрэв Б.Эрдэнэчимэгийн бүтээл эхний 10-т шалгарах юм бол “Victorinox” компаниас 2016 оны “Limited edition” бүтээгдэхүүн болгож худалдаанд гаргах юм байна. Тодруулбал, энгийн загвараасаа арай үнэтэй, цөөхөн хувиар хийгдэж зарагдана гэсэн үг юм. Уншигчид Б.Эрдэнэчимэгийн бүтээлд саналаа өгөхийг хүсвэл http://www.victorinox.com/…/Design-Contest…/cms/vote-and-win линкээр ороорой. Санал өгөхөд email хаягаа оруулах шаардлагатай ба өгсөн саналаа баталгаажуулахын тулд Victorinox AG компаниас ирүүлсэн захианд байгаа "Confirm vote!" үгэн дээр дарна.
Монгол бүсгүйн бүтээл дэлхийд өрсөлдөж байна | ||
Үзсэн: 1787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.