Шууд Chart

Х.Цагаанбаатар Самбо бөхийн ДАШТ-д зодоглоно

2015-11-11 12:20:43

Марокко улсын Касабланка хотноо арваннэгдүгээр сарын 13-15-нд самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд оролцох Монголын тамирчдын дунд жүдо бөхийнхөө замналыг орхиод байгаа Х.Цагаанбаатар багтжээ.
 
Багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:

52 кг: Улсын аварга Г.Мөнхбат (Алдар спорт хороо)

62 кг: Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт С.Баяртүвшин (Увс нуур дэвжээ)

74 кг: Дэлхийн аварга Х.Цагаанбаатар (Женко клуб)

Эмэгтэй:

52 кг: Улсын олон удаагийн аварга С.Солонгогэрэл (Алдар спорт хороо)

64 кг: Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Т.Баттөгс (Хүч)

Байлдааны самбо:

74 кг: Улсын аварга Х.Амартүвшин

Мөн албаны хүнээр МСБХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан нар явж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Х.Цагаанбаатар Самбо бөхийн ДАШТ-д зодоглоно  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-11 14:20
самбо бөхөөр Монгол улс дэлхийд танигдсан юмсан, Оросоос гаралтай гээд шоовдорлогдоод байх юм даа

Бидэнтэй нэгдээрэй