Шууд Chart

Сурагчид “Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ” номын зохиогчтой уулзлаа

2015-11-11 14:49:35

Монголын радиогийн “Соён гэгээрлийн цаг” төслийн хүрээнд тус радиогийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакциас “Номонд багтсан ертөнц” нэвтрүүлгийг хүргэж байгаа юм. Нэвтрүүлгийн баг энэ сард Чехийн Парагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэкийн бичсэн “Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ” номыг хүүхэд багачуудад хүргэсэн байна.

Энэ хүрээнд өнөөдөр Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн  эрхт элчин сайд Ивана Гроллова Нийслэлийн ЕБ-ын 28, 40, 24, 65, 16 дугаар сургууль болон Налайх хотын “Эрдмийн оргил”, Бага хангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн сурагчидтай уулзлаа.

Энэ үеэр сурагчид тус ном болон зохиогчийнх нь талаар сонирхсон асуултаа тавьж, харилцан ярилцаж байлаа. “Номонд багтсан ертөнц” хүүхдийн нэвтрүүлэг цаашид байгаль орчин, танин мэдэхүйн олон бүтээлийг сурагчдад хүргэх юм байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сурагчид “Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ” номын зохиогчтой уулзлаа  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй