
Үндэстэн дамнасан харилцаа холбооны луйврын хэрэгт холбогдон Индонез, Камбож улсад саатуулагдсан 254 хятад сэжигтнийг өнгөрөгч мягмар гарагийн өглөө улс руу нь авчирсан байна.
Сэжигтнүүд Хятад болон Хонгконгт 4000 гаруй залилангийн хэрэг хийсэн нь одоогоор тогтоогдоод байгаа ажээ. Тэднийг эх оронд нь авчрах ажлыг 282 цагдаагийн ажилчны бүрэлдэхүүнтэй том баг гүйцэтгэсэн бөгөөд тэд Бээжин, Шанхай, Ханжоу, Гуанжоу зэрэг дөрвөн нисэх онгоцны буудалд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилласан байна.
Эдгээр сэжигтнүүдийн хувьд цахим сүлжээ эсвэл гар утас ашиглан иргэд рүү мессеж илгээж, сугалаанд хожлоо, азтан боллоо гэх мэтийн худал мэдээллийг илгээж, хариуд нь тодорхой хэмжээний төлбөр төлөхийг шаарддаг байсан ажээ.
БНХАУ-ын харилцаа, холбооны гэмт хэрэгтэй тэмцэх албаныхны мэдээлснээр энэхүү залилангийн хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд энэ хэрэгт холбогдсон 3100 гаруй хүнийг шүүн, ял оногдуулсан байна.
Дээрх 254 сэжигтэн өнгөрөгч аравдугаар сард Индонез, Камбожид хийсэн хоёр гол баривчлах үйл ажиллагааны үеэр баригдсан 392 хүний дунд байжээ. Тэдний олонх нь гадаадын орнуудад аяллын журмаар зорчдог, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байдаг байна.
Цахим гэмт хэрэгт холбогдсон 254 хятад иргэнийг шилжүүлжээ | ||
Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.