Шууд Chart

"Монгол бахархал"-ын өдрөөр 128 бөх барилдана

2015-11-11 17:04:36

Жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн 1-нд монголчууд бид их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг "Монгол бахархал"-ын өдөр нэртэйгээр тэмдэглэж, улс даяар амарч байхаар хуульчилсан.  Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон байдаг. Энэ жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн маргааш тохиож байна. Энэ өдөр чансаа өндөртэй, шилдэг 128 бөх зодоглох юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Монгол бахархал"-ын өдрөөр 128 бөх барилдана   
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2015-11-11 20:02
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй