Шууд Chart

Мөнгөний бодлогыг эцэслэн батлав

2015-11-13 15:46:27

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар ирэх 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, түүнчлэн ирэх оны мөнгөний бодлогыг эцэслэн батлах ёстой. Учир нь хуулийн дагуу төсвийн тухай хуулийг 11 дүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Тиймээс УИХ-ын хувьд төсвийг хуульд заасан хугацаанд амжиж батлах ёстой хугацаа нь өнөөдөр дуусч байгаа юм.

Чуулганы хуралдааны эхэнд 2016 оны мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Үдээс өмнө эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мөнгөний бодлого 2016 оны төсөвтэй нийцээгүй байна гэдгийг хэлсэн. Харин энэ талаар Монгол  банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, “Одоо батлагдаж байгаа төсвийн төсөөллийг харахад төсвийн алдагдал нилээд их байгаа, тиймээс төсвийн хэрэгжилтэд эрсдэл байгаа гэж харж байна. Мөнгөний бодлогын урьдчилсан тоог өөрчлөх боломж байж болно” гэсэн юм.

Ингээд Төрөөс мөнгөний талаар 2016 онд баримтдах бодлогыг бүхэлд нь батлах санал хураахад нийт гишүүдийн 75 хувийн саналаар батлагдсан юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Мөнгөний бодлогыг эцэслэн батлав  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй