Ирэх сарын 2-ны сүмогийн холбооны тэргүүлэгчдийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа Таканоханаг якүзатай холбоотой хэмээн арлын орны хэвлэлүүд шуугиж байна. Түүнийг 2008 оны наймдугаар сард Ямагүчи якүза бүлгээс зохион байгуулсан баярт оролцож байгаа гэрэл зургийг нь “Flash” сэтгүүл хэвлүүлжээ. Хэдийгээр Таканохана үгүйсгэж байгаа ч якүзагийн дээд тушаалын хүнтэй хамт авахуулсан зураг гарсан нь сонгуульд оролцох нь битгий хэл ажлаа хийхэд ч нөлөөлж магадгүй юм. Учир нь Сүмогийн холбооноос якүзатай холбоо сүлбээтэй нь тогтоогдсон хүнийг холбооноос шууд хөөдөг дүрэмтэй юм.
Таканохана якүзатай холбоотой юу? | ||
Үзсэн: 1740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.