Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Францын нийслэл Парис хотноо алан хядах цуврал ажиллагаа болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, "Батаклан" урлагийн төв, "Стад де Франс" хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн, "Le Carillon" зоогийн газар, "Less Halles" худалдааны зах зэрэг дөрвөн газарт халдлага болсон. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр халдлагын улмаас нийт 129 хүн амь үрэгдэн, 350 гаруй хүн гэмтэж шархадсан байна.
Энэхүү аймшигт халдлага гарсны дараагаас дэлхий нийтээр Парисын төлөө эмгэнэж буйгаа илэрхийлсээр байна. Тодруулбал, дэлхийн улс орнууд өөрсдийн бэлгэ тэмдэг болсон барилга байгууламжийн гэрлийг Францын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлж байгаа юм.
Түүнчлэн цахим ертөнцөд ч мөн Парисын төлөө эмгэнэл илэрхийлсээр байна. Тухайлбал, олон нийтийн сүлжээ “Facebook”, “Instagram”, Твиттер”-т хүмүүс тусгай аппликейшны тусламжтайгаар нүүр хуудасны зургаа Франц улсын төрийн далбааны өнгөөр солонгоруулж, Эйфелийн цамхгийн дүрсээр солих зэргээр эмгэнэл илэрхийлж байна. Мөн халдлагад өртсөн Францын иргэд холбоо тасарсан нэгнээ цахим ертөнцөөр эрэн сурвалжилж байна. Тухайлбал, Францын “Facebook” хэрэглэгчдийн профайл дээр эсэн мэнд гэдгийг нь илэрхийлэх тэмдэг харагдаж байгаа бол Твиттерт “би эсэн мэнд” гэх “хаштаг” /#/ жиргэх болжээ.
Цахим ертөнц Парист эмгэнэл илэрхийлсээр байна | ||
Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.