Манай улсад элэгний С вирусыг 98 хувийн эдгэрэлттэй эмчлэх “Харвони” эмийг энэ сард оруулж ирэх талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, эмийг ирэх долоо хоногт оруулж ирэхээр болжээ. Уг эм орж ирснээр энэ жил 1600 хүн эмчилгээнд хамрагдах бол ирэх 2016 онд 6400 хүнийг хамруулахаар тооцсон байна.
“Харвони” эмийг энэ оны тавдугаар сард эмийн бүртгэлд бүртгэсэн бөгөөд зах зээл дээр нэг курс нь 94 мянган ам.доллараар борлуулагддаг эмийг 1200 доллараар Монголд борлуулахаар болсон юм. Тус эмийг оруулж ирэх болсонтой холбогдуулан улсын хэмжээнд хот, хөдөөгийн 140 эмч мэргэжилтнийг хоёр удаагийн сургалтад хамруулж батламжийн дагуу гэрээ хийсэн байна. Түүнчлэн иргэдийг лабораториудад тодорхой төлбөртэйгээр С вирус тоолох шинжилгээнд хамруулаад байгаа аж.
Харин хөдөө орон нутагт шинжилгээ хийх боломжгүй тул орон нутгийн иргэд Улаанбаатарт ирж батламжлагдсан лабораторид шинжилгээ өгнө. Шинжилгээний төлбөр тухайн эмнэлгээс хамаарч 90-180 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Мөн шинжилгээгээ хийлгэсэн бол орон нутагтаа эмчийн хяналтаа хийлгэх боломжтой юм. Нэмж мэдээлэхэд, элэгний С вирусын эмийг албан ёсоор сонгогдсон 22 эмийн сангаар борлуулахаар төлөвлөж байна.
Элэгний С вирусын эмчилгээнд энэ онд 1600 хүнийг хамруулна | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.