![](/uploads/201309/news/thumb/5acfc15a6bdea41de62ac0be16e3d7ed_x3.jpg)
Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр монголын тамирчид хүрэл медаль хүртснээр тэмцээнээ амжилттай эхлүүллээ. Тодруулбал, 66 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Г.Мандахнаран эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Украины Семён Радуловыг, улмаар Унгар, Грекийн бөхчүүдийг илт давуу ялж, хагас шигшээд олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртэж байсан Кубын бөх Ливан Лопезод техникийн оноогоор ялагджээ. Тэрээр хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Жин Хьёктой барилдаж, 3:1 харьцаатай ялснаар медалийн тавцанд гарсан байна.
Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 2583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.