Шууд Chart

Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг хүсчээ

2015-11-16 14:59:25

Өмнөговь аймгийн Гурвантэс сум, бусад аймаг, сумдын оршин суугч иргэдээс Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтан, ургамалтай байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн 1059 өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүдэд ирүүлжээ. Энэ талаар өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү танилцуулсан юм.

Өргөдлийн байнгын хороо уг өргөдлүүдийг хүлээн авч танилцаад энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж хариуг иргэдэд болон тус Байнгын хороонд ирүүлэх тухай албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өнгөрөгч долоодугаар сард явуулсан аж. Үүний дагуу наймдугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албан бичгийн хариуг ирүүлсэн бөгөөд уг бичигт Тост, Тосонбумбын нуруу болон нэр бүхий долоон газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулахаар судалж, үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж буйгаа мэдэгджээ. Ийн мэдэгдсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ аваагүй учир энэ асуудлыг ирэх долоо хоногт Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг хүсчээ   
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй