Шууд Chart

С.Эрдэнийг хохирогчоор дуудсан гэв

2015-11-16 15:19:35

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Харин түүнд Эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдлээ. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст С.Эрдэнийг хохирогчоор дуудан шалгаж байгаа аж.

Энэ хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Уянга мөн мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр түүний энэ үйлдэлд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буйгаа хэлсэн юм. Мөн "Тавантолгойн 200 ажилтныг халах гэрээг 2011 онд МАНАН-ын Засгийн газар хийсэн. Ажилчид асуудлаа яриад маш их удсан. УИХ-ын дарга, гишүүд, Аюулгүйн зөвлөлд байж болох бүх хэлбэрээр хандсан. Гэтэл түүнийг тоогоогүй өдий хүрсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид ажлын байраа л хадгалж үлдэх гэсэн. 2011 онд МАНАН-ын Засгийн газар ТТJVCO компаниар 2017 он хүртэл олборлолт хийлгэнэ гээд гэрээ байгуулсан. Хэрэв гэрээгээ цуцлавал бид 100 сая.ам долларын өрөнд орно” гэсэн. Ийм алдагдалтай гэрээ хийж, алдагдалтай нүүрс олборлолт хийлгэж, төрийг ийм олон зуун ам.долларын алдагдалд оруулах гэрээг МАНАН хийсэн. Тэгэхээр энэ хэрэгт гарцаагүй Засгийн газар хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм.

Нэмж өгүүлэхэд, албан бус эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий зарим албан тушаалтнуудыг бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагад шалгаж байгаа юм байна.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

С.Эрдэнийг хохирогчоор дуудсан гэв   
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-16 16:05
лайтай хог вэ мөрөөрөө ажлаа хийж байгаа Төрийн албан хаагчдад л битгий гай болоосой билээ дээ

Бидэнтэй нэгдээрэй