Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Уг нэг тэрбум ам.долларыг 20 жилийн хугацаатай авч байгаа бөгөөд жилийн хоёр хувийн хүүтэй байх аж. Зээлийн 800 орчим сая ам.долларыг нь Эгийн голын усан цахилгаан станцад зарцуулна гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Ингэж Эгийн голын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар манай улс ОХУ-аас эрчим хүч импортлохоо болино гэж үзэж байгаа юм. Түүнчлэн энэхүү зээлийн хөрөнгийг авто замын томоохон төслүүдэд бас зарцуулах аж.
Эрчим хүчний сайд Д.Зоригтын мэдэгдсэнээр одоо зээлийн хэлэлцээрийн төсөл тус бүрээр тусгайлан хэлэлцээр явуулах аж. Мөн энэхүү хэлэлцээр явагдаж дуусах хүртэл ойролцоогоор нэг жил болох ажээ.
Нэг тэрбум ам.долларын зээлийг 20 жилийн хугацаатай авч байгаа гэв | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.