Шууд Chart

Хакүхо Гойдогоор даваагаа ахиулсан өчигдрийн барилдааны тойм

2015-11-17 10:20:43

Японы мэргэжлийн сүмогийн холбооны энэ оны сүүлийн башё эхлээд талдаа орсон. Өнөөдөр Күюшү башё 10 дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр манай сүмочдоос 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал озеки Гойдотой барилдаж ёрокири мэхээр ес дэх учраагаа давж нэг ч унаагүй тэргүүллээ хадгалж чадсан.

Харин 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж Икойтой барилдаж ёритаоши мэхээр давж найман даваатай түүний араас нэхэж явна. Энэ өдөр 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд секиваки Точиозанд унаж, гурван унаатай боллоо.

Мөн озеки Кисеносато, маэгаширагийн 10-аас барилдаж байгаа Шохозан, маэгаширагийн 12-оос барилдаж байгаа Такаясү нар тэргүүлэгчдийн араас удаалж байна.

Өнөөдөр Хакүхо секиваки Точиозантай, Харумафүжи озеки Котошогекүтэй, Какарю озеки Гойдотой барилдана.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 9-0
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 8-1

Ёкозүна Какарю М.Ананд 6-3
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-5
Маэгашира 1 Ичиножу А.Ичинноров 3-6
Маэгашира 7 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 5-4
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-5
Маэгашира 16 Асасикирю Б.Дашням 2-7

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хакүхо Гойдогоор даваагаа ахиулсан өчигдрийн барилдааны тойм   
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй