Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-11-17 10:18:10

Арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Д.Булганыг саатуулсан нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжүүр хумигдсаны илрэл бололтой”, “О.Баасанхүү багадаа С.Баярцогтод балбуулж байсан юм болов уу”, “Камерт нь хууль бус үйлдэл хийсэн хүмүүсийн дүрс бичигдсэн талаар талийгаач ярьж байжээ” зэрэг мэдээ мэдээллүүд болон “Мөрөөдлийн хэтэвч ба бусдын нутаг” нэртэй нийтлэлийг онцолжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Халтиргаа гулгаанаас болж бэртсэн иргэдийн тоо эрс нэмэгджээ”, “Б.Гарамгайбаатар: Жинхэнэ загасны ой санамжтай хүмүүс чинь МАН-ынхан өөрсдөө юм байна”, “Сэтгүүлчид нийгмийн сэтгэл засалчид байх ёстой”, “Д.Базардорж: Монгол, Хятадын харилцан итгэлцлийг улам зузаатгасан айлчлал боллоо”, “Хүү минь дөрөв дэх удаагаа халдлагад өртөж амиа алдлаа” зэрэг ярилцлага, сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “АН-ын PR: 10 мянган цэрэг”, “Арванхоёрдугаар сарын сонгууль”, “М.Батчимэг: Тогтолцооны хямралыг засах хоёр замын нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт”, “Монгол оюутнууд 1990 оны Ардчилсан хувьсгалд” зэрэг материал нийтэлсэн байна.

“Үндэсний шуудан” сонинд “Талд шингэсэн сүм хийд, тархинд шигсэн сүсэг бишрэл”, “Эвслийн квот АН-д шилжих магадлал”, “Дээд шүүхийн асуултын тэмдэгтэй тогтоол”, “Дарьгангын хөвгүүдийн үерхэл далан насанд ч шинэхэнээрээ” зэргийг онцлон нийтэлжээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй