Шууд Chart

Байт харвааны паралимпийн хоёр дахь эрхийг авлаа

2015-11-17 11:06:02

Тайландын Бангкок хотноо болсон пара байт харвааны олимпийн эрх олгох тэмцээний үеэр “Хангарьд” клубын тамирчин, спортын дэд мастер А.Анхбаяр мөнгөн медаль хүртэж,  “Рио-2016”-г зорих эрхээ авлаа.

Өнгөрөгч наймдугаар сард Герман улсад болсон пара байт харвааны ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпийн аварга Д.Баатаржав Риог зорих эрхээ аваад байсан. Тэгвэл пара байт харвааны тамирчдаас А.Анхбаяр 70 метрийн босоо байрлалд оролцож хоёр дахь эрхийг авлаа.

Манай тамирчид өдгөө Тайландын болж буй заалны тэмцээнүүдэд оролцож байгаа бөгөөд хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирнэ. Одоогоор манай улсаас "Рио-2016" паралимпт оролцох эрхийг буудлагаас З.Ганбаатар, хөнгөн атлетикаас Б.Цогтгэрэл, хүчний гурван төрөлтөөс П.Содномпэлжээ, байт харваагаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, А.Анхбаяр нар аваад байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Байт харвааны паралимпийн хоёр дахь эрхийг авлаа   
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй