Шууд Chart

Монгол туулийг өвлүүлэх төсөл хэрэгжиж байна

2015-11-17 11:30:44

Манай улсын соёлын биет бус өв, Монгол туулийг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах төслийн хүрээнд “Шавь сургалтын тайлан, туульч багш, шавь нарын уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт туульчдын хүрээнд зохион байгуулсан шавь сургалтын үр дүнг тайлагнах, туульчдын урын санг баримтжуулах, мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой юм.

Монгол тууль 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн манай улсын ховор, хосгүй биет бус соёлын өв юм. Эдүгээ Монгол Улсын баруун хязгаарт 10 хүрэхтэй үгүй цөөн тооны туульч уламжлалт урлагаа хадгалан үлджээ.

Тууль хайлах урлагийг өвлөн уламжлагч ардын авьяастны тоо буурч, урын сан нь хомсдсоноор уламжлалт туулийг дутуу дулимаг хайлах, зан үйл нь орхигдож онцлог шинж чанар нь алдагдаж байгаа юм. Иймд ЮНЕСКО-гийн санхүүжилтээр "Монгол туульч Монгол туулийг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах нь” нэртэй төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монгол туулийг өвлүүлэх төсөл хэрэгжиж байна   
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй