Шууд Chart

Албан байгууллагуудын халаалтыг 10-р сарын 1-нээс өгч эхлэнэ

2013-09-17 10:24:25

Нийслэлийн Засаг даргын А/861 дугаар захирамжийн дагуу орон сууц болон эмнэлэгүүдийн халаалтыг өгч эхлээд байна.  Харин нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын хугацааг ирэх аравдугаар сарын 1-нээс ирэх оны тавдугаар сарын 1-ний хооронд байхаар тогтоосон юм.

Мөн хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтворжуулах, хадгалах шаардлагаар ирэх аравдугаар сарын 15-наас ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, төв ба салаа шугамаас огтолгоо хийх, аваар, ослын бус шалтгаанаар дулааны шугамын ажиллагааг зогсоохыг хориглолоо.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Албан байгууллагуудын халаалтыг 10-р сарын 1-нээс өгч эхлэнэ   
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй