Мэргэжлийн сүмогийн Кюүшү башё өчигдөр 10 дахь өдрөө боллоо. Японы Фүкока хотноо болж буй башё дуусахад ердөө таван өдрийн барилдаан үлдлээ. Өчигдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Точиозаныг, ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж озэки Котошёогикүг давлаа.
Энэ өдөр ёкозүна Какүрюү М.Ананд озэки Гойдод мөн л унаснаар дөрвөн ч унаатай боллоо. Өвдөгний бэртлийн улмаас төдийлөн сайн барилдаж чадахгүй яваа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Миёогирюүг давснаар таван даваатай болсон. Какүрюү, Тэрүнофүжи нарын хувьд үлдсэн өдрүүдэд сайн барилдахад тавиас дээс хувийн амжилтаа хийх боломжтой.
Харин түрүүлэх бөхийн гол өрсөлдөөнд өмнөх башёг өнжөөд байсан Харумафүжи бичигдэж байна. Түүний араас озэки Кисэносато нарын гурван бөх найман даваа, гурван унаатай нэхэж явна. Өнөөдөр Ёкозүна Хакүхо озэки Кисэносатотай, Харумафүжи сэкиваки Точиоозантай, ёкозүна Какүрюү озэки Котошёогикүтэй тус тус барилдана.
Хакүхо, Харумафүжи нар гол өрсөлдөөнийг үзүүлэхээр байна | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.