Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Боловсролын тухай” Монгол Улсын хуулийн 43 дугаар зүйлийн 2.9 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан “Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн зарлиг гаргаж 11 их, дээд сургуулийн 28 оюутанд шилдэг оюутны тэтгэлгээ хүртээлээ.
Тэтгэлэг гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “2010 оны тэтгэлгийг байгалийн шинжлэл, техник технологийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутнуудад сурлагын амжилтыг нь чухалчилан олгохоор шийдвэрлэсэн юм.
Миний бие Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд бүх монголчуудад төгс төгөлдөр хийгээд өрсөлдөх чадвартай боловсролыг эзэмшүүлэх, монголын боловсролын системийг дэлхий нийтийн жишигт хүргэх энэ л бидний зорих ёстой зүйл гэж боддог. Нэн ялангуяа дээд боловсролыг монголын эгэл жирийн залуусын “гар хүрэх газарт” байлгахыг чухалчилж байна.
Монголын олон гэр бүл эдийн засгийн асар том дарамт дор амьдралаа залгуулж байгаа энэ үед сургалтын төлбөрөө төлж хүчрэхгүй байна гэдэг олон олон монголчуудын мөрөөдлийг үгүй хийж байна гэсэн үг юм” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутнуудыг танилцуулж байна.
1. Бат-Эрдэнийн Мөнхболд МУИС-ийн Газар зүй геологийн сургуулийн Байгаль ашиглалт, хяналт үнэлгээний 3-р анги
2. Хүчитбаатарын Мөнгөн МУИС-ийн Эрдэс материалын химийн 4-р анги
3. Сумьяагийн Батсүрэн МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн программ хангамжийн инженерийн 4-р анги
4. Боргилчулууны Хүрэлтулга МУИС-ийн Физик электроникийн сургуулийн хэрэглээний геофизикийн 4-р анги
5. Баянжаргалын Өлзийсайхан МУИС-ийн НШУС-ийн магистрант
6. Сүрэнхоролын Түмэндэмбэрэл ШУТИС-ийн Цахилгаан холбооны 3-р анги
7. Дондовцэрэнгийн Ёндонноров ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн маркшейдерийн 2-р анги
8. Ганбаатарын Оюун-Эрдэнэ ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн барилгын бүтээц эдлэлийн технологийн 2-р анги
9.Батболдын Болормаа ШУТИС Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль, Хувцас дизайны 4-р анги
10.Р.Баасанхүү ЭМШУИС-ийн харъяа Говь-Алтай аймаг дахь АУ-ны коллеж
11. Гүрбадамын Үнэнбат ЭМШУИС-ийн АУС-ийн А 601-р хэсгийн оюутан
12. Цэвэгжавын Баярбат ЭМШУИС-ийн Хүний их эмчийн 6 дугаар курс
13. Болдбаатарын Мөнхтулга МУБИС-ийн байгалийн ухааны багшийн 3-р анги
14 Батбаярын Хонгормаа МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын 2-р анги
15. Төмөр-Очирын Базаргүр МУБИС-ийн бага боловсролын багшийн 2-р анги
16 Төмөр-Очирын Ууганбаатар МУБИС-ийн Математик статистикийн сургуулийн З дугаар анги
17. Пүрэвжаргалын Лхамдэгд ХААИС-ийн газрын кадастрын анги
18. Гунгаабаярын Амаржаргал ХААИС-ийн агрономийн 3-р анги
19. Мягмарсүрэнгийн Одончимэг ХААИС-ийн Мал эмнэл зүйн 4-р анги
20. Манлайбаатарын Болдбаяр БХИС-ийн Удирдлагын технологийн сургуулийн хими технологийн инженерийн 3-р анги
21. Одгэрэлийн Алтангэрэл БХИС-ийн Удирдлагын технологийн сургуулийн радио электроникийн инженерийн 2-р анги
22. Галсангийн Батбаяр БХИС-ийн Удирдлагын технологийн сургуулийн нийгмийн удирдлагын 3-р анги
23. Гансүхийн Наранбат ХЦДС-ийн Сэтгэл судлалын 3Д ангийн сонсогч
24. Сайнжаргалын Ням-Очир ҮБТДС-ийн багш дасгалжуулагчийн анги
25. Бямбын Түвшинбат ИЗИС-Хууль зүйн сургууль, эрх зүйн 4-р анги
26. Энхтөрийн Агиймаа ИЗИС-Чингис Соосэ-ОУХС, ОУХ ажилтны З-р анги
27. Мөнхбатын Уранцэцэг Цагдаагийн академийн сонсогч
28. Жаргалсайханы Жамбалдагва Улаанбаатар Эрдэм судлал дээд сургууль Олон улсын эрх зүйн 5-р анги
Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит тэтгэлэгээ гардуулав | ||
Үзсэн: 1804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.