Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсантай холбогдуулан тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүний дагуу Засгийн газар өргөдлийг нь хүлээн авч түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа.
Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Шадар сайд өчигдөр эрүүл мэнд, спортын салбарт сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх тушаал гаргажээ. Тушаалд эрүүл мэндийн ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах, ажлын цагийг чанд баримтлуулах, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг тогтмол гүйцэтгэх, Авлигын эсрэг хууль тогтоомжийг мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг оруулсан байна.
Ц.Оюунбаатар сайд эрүүл мэндийн салбарт сахилга, дэг журам тогтоох тушаал гаргажээ | ||
Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.