Шууд Chart

Бөхийн тэмцээнийг 42.298 хүн үзжээ

2015-11-18 11:26:48

АНУ-ын Айова хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт болсон Айова, Оклахома муж улсуудын оюутны шигшээ бөхчүүдийн нөхөрсөг тэмцээнийг 42.298 үзэгч сонирхжээ. Тэмцээний үеэр Америкийн уламжлалт язгуур бөхийн төрлөөр 10 барилдаан болж 5:5 онооны харьцаагаар тэнцсэн ч Айова муж улсын оюутны баг 18:16 онооны зөрүүгээр өрсөлдөгчөө хожжээ.

 

2013 оны 12 дугаар сарын наймны өдөр “Bryce Jordan Center” спортын ордонд болсон Пенсильвани муж улсын оюутны шигшээ баг болон тус муж улсын Питтсбург хотын оюутны шигшээ багийн хоорондын халз тулааныг 15.996 үзэгч сонирхож байсан нь өмнөх дээд амжилт байжээ.

Америкийн Үндэсний их сургуулиудын спортын холбооны лигийг байнга тэргүүлж байдаг дээрх хоёр багийн бөхийн тэмцээн жил бүр хурц өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог учраас хүмүүс маш их үздэг байна.

Айова муж улсын оюутны бөхийн “Харцагууд” багийн дасгалжуулагчаар АНУ-ын бүх цаг үеийн шилдэг бөх гэсэн алдрыг хүртсэн, олимп, дэлхийн болон Пан Америкийн спортын наадмын аварга М.Гейбл, Оклахома муж улсын оюутны бөхийн “Үхэрчин залуус” багийн дасгалжуулагчаар олимпийн хошой аварга Жон Смит ажилладаг байна.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Бөхийн тэмцээнийг 42.298 хүн үзжээ  
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-11-18 12:58
доорх сэтгэгдэлд хамаагүй юм бол чи яах гэж уншаав.Мэдээний гол санаа 42.298 үзэгч бөхийн спортод энэ бол том тоо шүү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-18 11:52
Энэ хамгийн ойлгомжгүй хэрэггүй мэдээ байна, АНУ-ын 2 мужийн оюутны тэмцээн манайд ямар хамаатай юм бэ

Бидэнтэй нэгдээрэй